Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь

Төслийн зорилго: 2020 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) түүний Парисын хэлэлцээрт заасан Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг тайлагнах зорилтыг хангах. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, ой болон бусад газрын ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгч болон Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгасан хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хэмжиж болохуйц байдлаар тайлагнах чадавхийг бий болгож, бэхжүүлсэн байна.

Бүрэлдэхүүн 1. Хөдөө аж ахуй, газар ашиглалт болон холбогдох бусад салбарын Ил тод байдлын тогтолцооны тайланг бэлтгэх институцын орчинг сайжруулах   

Үр дүн 1.1. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын мэдээлэл, өгөгдлийг зохицуулах институтийн орчинг бий болгох,  Ил тод байдлын тогтолцооны үйл явц, тайланг сайжруулсан байна

Гарц 1.1.1. Хоёр жил тутмын шинэчилсэн тайлан илтгэл дээр тулгуурлан Үндэсний хувь нэмрийн хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын ил тод байдлын тогтолцооны шаардлагыг хангасан чадавх бэхжүүлэх, систем, өгөгдөл цуглуулах хэрэгцээг тодорхойлсон байна

Гарц 1.1.2. Хөдөө аж ахуй, газар ашиглалт болон бусад салбарын НҮБУАӨСК хэрэгжилтийн тайлан илтгэлүүдийг бэлтгэх холбогдох байгууллагуудын уялдаа, зохион байгуулалтын механизмыг бий болгож сайжруулсан байна  

Гарц 1.1.3. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын Үндэсний Ил тод байдлын тогтолцооны мониторинг болон тайлагнах замын зургийг гаргаж хэрэгжүүлж  эхэлсэн байна  

Гарц 1.1.4. Монгол Улсын хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын хувьд НҮБУАӨСК-ийн хүрээнд олон улсын ил тод байдлын үйл ажиллагаатай холбоотой оролцоо нэмэгдсэн байна.

Үр дүн 1.2. Ил тод байдлын тогтолцоог тайлагнах сайн туршлагууд, өгөгдөл цуглуулах, системийн дэд бүтэц, модулийг i) холбогдох гол салбарууд (Жишээ нь: эрчим хүч, аж үйлдвэр/худалдаа, тээвэр) болон ii) бүс нутгийн Ил тод байдлыг хангах санаачлага хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын Ил тод байдлын тогтолцооны хөтөлбөрүүдтэй туршлага солилцох, хуваалцсан байна.

Гарц 1.2.1. Өгөгдөл болон мэдээллийн системийг НҮБУАӨСК-ийн тайлан илтгэлүүдэд тусгах салбар хоорондын зохион байгуулалтыг нэмэгдүүлж, холбогдох байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх стратеги, механизмыг сайжруулсан байна.

Гарц 1.2.2. Үндэсний, бүс нутгийн, олон улсын Ил тод байдлын тогтолцооны хөтөлбөр болон тайланг сайжруулах зорилгоор хөдөө аж ахуй, газар ашиглалтын сургамжуудыг хянаж, тэмдэглэн, туршлага хуваалцсан байна (Тухайлбал Global Coordination Platform-д оруулах).

Бүрэлдэхүүн 2. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг загварчлах болон мониторинг хийх үйл ажиллагаатай холбон үнэлэх болон тайлагнах чадавхыг бэхжүүлэх.

Үр дүн 2.1. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын ялгарлын эх үүсвэр, шингэлт, сааруулах арга хэмжээний тооллогын мэдээг тайлагнах арга хэмжээг бэхжүүлсэн байна.

(Боломжит шалгуур үзүүлэлтүүд: түвшинm шалгуур үзүүлэлт, өгөгдөл цуглуулах болон тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх; үндэсний/аймгийн болон орон нутгийн түвшинд хүлэмжийн хийн мэдээллийг Хүлэмжийн хийн мэдээний төв системд оруулах

Гарц 2.1.1. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын мэдээллийг системтэйгээр тогтмол баримтжуулан архивлах мэдээллийн үнэн зөв, тогтвортой байдал, чанарын магадалгаа болон чанарын хяналтыг хангасан байна.

Гарц 2.1.2.  Хүлэмжийн хийн мэдээллийн удирдлагын систем болон хөдөө аж ахуйн газар ашиглалтын салбарын мэдээллийн дэд бүтцийг сайжруулсан байна. (3.1.3 дах гарцтай холбоотойгоор нэвтрүүлэх)

Гарц 2.1.3. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас гарч буй хүлэмжийн хийн ялгарлыг тооцох гол техник болон арга зүйг ашиглан тооцох үйл ажиллагааг хийхэд шаардлагатай системийн техник хангамж болон чадавхыг холбогдох түвшний байгууллагуудад бий болгосон байна. (inter-face w/ 3.1.4).

Гарц 2.1.4. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас гарч буй хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгчийн тооллогыг үндэсний болон салбарын түвшинд тайлагнана. Мөн хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын ялгарлыг бууруулах үйл ажиллагаа нь НҮБУАӨК-ийн сүүлийн үеийн зөвлөмж, удирдамжтай нийцсэн байна.

Бүрэлдэхүүн 3. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд мониторинг хийх, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх.

Үр дүн 3.1.Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгах, хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын голлох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд миниторинг хийх, тайлагнах чадавхийг бэхжүүлсэн байна.

Гарц 3.1.1. Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгах Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын голлох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд мониторинг хийх, тайлагнахтай холбоотой сайн туршлага, арга зүйн үнэлгээг боловсруулсан байна.   

Гарц 3.1.2. Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгах Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын голлох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг мониторинг хийх, тайлагнах тогтолцоонд үндэсний болон салбарын тохирох шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.

Гарц 3.1.3. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын дасан зохицох мэдээллийн менежментийн системийг болон системийн дэд бүтцийг шинэчилсэн байна.  (2.1.2 сааруулах арга хэмжээний мэдээтэй холбох)

Гарц 3.1.4.  Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгах Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын голлох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд мониторинг хийх, тайлагнахад шаардлагатай системийн дэд бүтэц болон чадавхыг холбогдох түвшний байгууллагуудад бий болгосон байна. (inter-face  w/ 3.1.4).

Гарц 3.1.5. Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгах Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын голлох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тайлагнана. Энэхүү тайлан нь НҮБУАӨК-ийн сүүлийн үеийн удирдамжийн дагуу байна.

Хүсэлт илгээх