Итгэмжлэгдсэн байгууллага

Уур амьсгалын ногоон сан нь төсөл, хөтөлбөрийг тус сангаар магадлан итгэмжлэгдэн эрх бүхий байгууллагаар дамжуулан санхүүжүүлдэг.

Итгэмжлэгдсэн байгууллагуудыг Үндэсний (шууд хандалттай) болон Олон улсын гэж 2 ангилна. Хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд итгэмжлэгдэх боломжтой юм. Одоогоор итгэмжлэгдсэн байгууллагын тоо 59-д хүрээд байгаа ба 2020 он гэхэд энэ тоог 120 болгох зорилт тавьж байна.

Итгэмжлэлийг төсөл/хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ (бичил, жижиг, дунд, том), байгаль орчин, нийгмийн эрсдэлийн зэргээс (бага, дунд, өндөр) хамааран хэд хэдэн түвшинд ангилдаг бөгөөд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ямарч байгууллага тус сангийн тохирох түвшний итгэмжлэлд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

Хүсэлт гаргаж буй үндэсний байгууллага нь ҮЭББ/ҮЗ-аар дамжуулан санд хандах бөгөөд итгэмжлэл олгох ажлын хэсэг нь тухайн байгууллагыг санхүүгийн чадавхи, төслийн менежментийн туршлага, байгаль орчин, нийгмийн хамгаалал, жендэрийн тэгш байдал зэрэг стандартын дагуу үнэлж, 3 үе шат бүхий үнэлгээнд тэнцсэний эцэст итгэмжлэл олгох шийдвэрийг сангийн Удирдах зөвлөл гаргадаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоос үзнэ үү.

Монгол улсын итгэмжлэгдсэн байгууллага Хасбанк

Монгол улсын итгэмжлэгдсэн байгууллага Хасбанк

Хасбанк ХХК нь 2016 оны 10-р сард УАНС-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Монгол улсын төдийгүй дэлхийн анхны итгэмжлэгдсэн хувийн арилжааны банк юм. Хасбанк нь жижиг буюу 10-50 сая ам. долларын санхүүжилт бүхий байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд дунд зэрэглэлийн эрсдэлтэй төслүүдийг хэрэгжүүлэх болзлыг хангасан. Монголд одоогоор үндэсний өөр байгууллага хараахан итгэмжлэгдээгүй байна.

Вэб руу очих

Монгол улсад УАНС-аас магадлан итгэмжлэгдсэн Олон улсын байгууллагууд болох НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICA), Дэлхийн Банк (WВ), Азийн хөгжлийн банк (ADB), Германы хөгжлийн банк (KfW), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD),

Олон улсын санхүүгийн корпораци (IFC) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) үйл ажиллагаагаа явуулж байна. Уур амьсгалын ногоон сангаар итгэмжлэгдээгүй байгууллагуудын хувьд үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ҮЭББ-тай хамтран холбогдох талуудад бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх зорилгоор УАНС-д хандах боломжтой.

Холбоо барих

Төв оффис
Хас банкны төв байр, 20A, ШХ-72
Улаанбаатар хот 14200, Монгол
Утас: +976 7577 1888
Факс: +976 11 32 8701

Г.Туул
Захирал, Эко банкны хэлтэс
Имэйл: [email protected]

Б.Ананд
Төсөл хариуцсан ахлах мэргэилтэн, Эко банкны хэлтэс
Имэйл: [email protected]

Хүсэлт илгээх