НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төсөл

Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоор хүлээсэн үүргийн дагуу тус конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг тодорхой хугацаанд боловсруулж Конвенцийн Талуудын бага хуралд тайлагнаж байх үүрэг хүлээсэн байдаг. Өмнө нь манай улс НҮБУАӨСК*-ийн хэрэгжилтийн тухай анхдугаар болон 2 дугаар тайлан илтгэлийг боловсруулан 2001 болон 2010 онд тус тус хүлээлгэн өгсөн юм.Одоо 3 дахь тайлан илтгэлийг (Third National Communication/TNC) боловсруулах төслийг НҮББОХ*-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Тус тайлан илтгэлээс гадна НҮБУАӨСК-ын талуудын 17-р бага хурлын шийдвэрээр Конвенцийн хавсралт 1-ийн бус орнууд 2 жил тутамд хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн нэмэлт тайлан-илтгэлийг (Biannual Update Report/BUR) гаргаж байх шинэ үүрэг хүлээсэн юм. Энэ үүргийн дагуу Конвенцийн Үндэсний 2 жил тутмын тайлан илтгэл боловсруулах төслийг НҮББОХ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Төслийнталаарх товч танилцуулгыг доорх хүснэгтээс харна уу.  

Төслийн нэр :

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төсөл

Зорилго

Конвенцийн талуудын 17-р бага хурлын шийдвэрийн хүрээнд Монгол улсын хүлээсэн үүргийн дагуу 2 жил тутмын анхдугаар тайлан илтгэлийг КНБДНГ-аас ирүүлсэн удирдамжийн дагуу боловсруулж хүргэж өгөх

Төслийн дугаар:

GFL-5070-2724-B36-2226

Төрөл:

Үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллага:

НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр (UNEP)

Тайлан илтгэлийн бүрэлдэхүүн хэсгүүд:

  1. Үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, манай улсын нөхцөл байдал, хэрэгжүүлэх байгууллагын бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх, мэдээллийг шинэчлэх
  2. Үндэсний хүлэмжийн хийн тооллогын системийг бэхжүүлэх, 2007-2012 оны хүлэмжийн хийн тооллогыг хийх
  3. КНБДНГ-аас ирүүлсэн  тайлагнах удирдамжийн дагуу холбогдох арга зүй, төсөөллөөр ХХЯ-г бууруулах арга хэмжээ, түүний үр нөлөөг хэрэгжүүлэх явцыг тайлагнах
  4. Тайланг боловсруулахад тулгамдаж байгаа бэрхшээл, орхигдож байгаа асуудлууд, холбогдох санхүүгийн, техникийн болон чадавхи бэхжүүлэх хэрэгцээ шаардлага, шаардлагатай дэмжлэг болон хүлээн авсан дэмжлэгийн талаар байнгын үнэлгээ, тайлан боловсруулах тогтолцоог бий болгох
  5. Дотоодод ХХЯ-ыг бууруулах арга хэмжээ, түүний үр нөлөөг хэмжих, тайлагнах, нотлох тогтолцоог (MRV) бий болгох талаар тайлагнах
  6. Бусад холбоотой мэдээллийг тайлагнах үүнд УАӨ-ийн асуудалтай холбоогүй тогтвортой хөгжлийн зорилтод нийусэн боломжууд, нөлөөлөл, үр ашгийн талаар нэмэлт мэдээлэл
  7. 2 жил тутмын тайлан илтгэлийг хэвлүүлж КНБДГ-т хүргүүлэх

 

Хүсэлт илгээх