Уур амьсгалын ногоон сан (GCF) гэж юу вэ?

Тус сангийн санхүүжилтийг голчлон хөгжингүй орнуудын төрийн болон хувийн хэвшлийн эх үүсвэрүүд бүрдүүлдэг хэдий ч хөгжиж буй орнууд хувь нэмрээ мөн оруулдаг. 2018 оны 5-р сарын байдлаар 43 орон (үүний дотор хөгжиж буй 9 орон) нийт 10.3 тэрбум ам. долларын санхүүжилт амласан ба үүний 9.9 тэрбум ам.доллар нь баталгаажсан байна. Урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан 2020 он гэхэд 100 тэрбум долларын санхүүжилтийг босгох томоохон зорилт тавин ажиллаж байна.

Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох үйл ажиллагаанд санхүүжилтийг тэгш хувиарлах, дасан зохицох үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийн 50%-ийг уур амьсгалын өөрчлөлтөнд нэн эмзэг орнуудад (буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнууд, Африкийн орнууд) олгох зарчмыг баримталж байна.

Түүнчлэн уур амьсгалын санхүүжилтээс байгаль орчин, нийгэм, эдийн засгийн давхар үр ашгийг хүртэх, сааруулах болон дасан зохицох арга хэмжээг жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаг.

Уур амьсгалын ногоон сангийн бодлого, зарчим, үйл ажиллагааны бүхий л түвшинд жендерийн асуудлыг чухалчилдаг ба уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний үр шимийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил, тэгш хүртээхийг зорьдог. Тус сан нь аливаа санхүүжилтийн саналыг хүлээж авахдаа Жендерийн тэгш эрх болон нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг шаарддаг цорын ганц уур амьсгалын санхүүжилтийн механизм юм. Сангийн жендэрийн талаар баримтлах бодлоготой  ЭНЭ холбоосоор орж танилцана уу. 

 

 

Уур амьсгалын ногоон сан - Green Climate Fund(GCF)

Уур амьсгалын ногоон сан - Green Climate Fund(GCF)

Уур амьсгалын ногоон сан (УАНС) нь Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБ-ын УАӨСК)-ийн гишүүн 193 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ)-ыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтыг эрчимжүүлэн өргөжүүлэх зорилготой юм. 

Вэбсайт үзэх

Уур амьсгалын ногоон сангийн тэргүүлэх чиглэлүүд

Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд тавигдсан зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж ажилладаг.

Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд тавигдсан зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Тус сан нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн нүүрстөрөгч багатай, дасан зохицох чадвартай хөгжлийн суурь өөрчлөлтийг (paradigm shift) бий болгох зорилтын дор стратегийн дараах 8 тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулж байна. Сангийн санхүүжилт нь буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт эсвэл зээлийн

баталгаа гаргах зэрэг олон хэлбэртэй ба хэмжээнээс нь хамааруулан бичил (10 сая ам.доллар хүртэл), жижиг (10-50 сая ам.доллар), дунд (50-250 сая ам.доллар), том (250 сая ам.доллараас дээш) гэж ангилдаг. Сангийн зүгээс тухайн төсөл, хөтөлбөрт хамтарсан санхүүжилтийг шаарддаг боловч одоогоор холбогдох зохицуулалтууд хараахан гараагүй байна.

Санхүүжилт хийх шийдвэрийг дараах 6 шалгуур үзүүлэлтийг үндэслэн гаргадаг. Үүнд:

  1. Эерэг нөлөө/үр дүн гаргах боломж: Тухайн төсөл/хөтөлбөр нь УАНС-гийн зорилт, тэргүүлэх чиглэлүүдэд боломжит хувь нэмрийг оруулж чадах эсэх;
  2. Суурь өөрчлөлт хийх боломжтой эсэх: Тухайн төсөл/хөтөлбөрийн үр дүнг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх замаар Тогтвортой хөгжилд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлж чадах эсэх;
  3. Тухайн орны хэрэгцээ: Тухайн санхүүжилтийг хүлээн авагч орны санхүүгийн хэрэгцээ, шаардлага;
  4. Тухайн орны бие даан ажиллах чадвар: Төсөл/хөтөлбөр нь тухайн орны уур амьсгалын талаарх бодлого, стратегитай уялдсан байдал, төсөл/хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх чадавхи бүрдсэн эсэх (уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого, стратеги, түүнийг хэрэгжүүлэх бүтэц бий эсэх г.м);
  5. Эдийн засгийн хэмнэлттэй эсэх: Хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр ашиг-зардлын харьцаа буюу өөрөөр хэлбэл санхүүжилтийн 1 ам.доллар тутамд бий болох үр ашиг;
  6. Хэмнэлт, үр ашгийг тооцсон байдал: Тухайн төсөл/хөтөлбөрийн үйл ажиллагааны тооцоо бодит эсэх;

Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг ЭНЭ холбоосоос авна уу. 

 

 

Хүсэлт илгээх