card

Уур амьсгалын ногоон сантай харилцах Үндэсний эрх бүхий байгууллага/ Үндэсний зохицуулагч

Уур амьсгалын ногоон сан нь (https://www.greenclimate.fund/) хөгжиж буй орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицоход санхүүжилт олгох, дэмжих зорилгоор 2010 онд НҮБ-ийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн хүрээнд байгуулагдсан. Түүнчлэн уур амьсгалын санхүүжилтээс байгаль орчин, нийгэм, эдийн засгийн давхар үр ашгийг хүртэх, сааруулах болон дасан зохицох арга хэмжээг жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаг. 

Уур амьсгалын Ногоон Сан (УАНС) дахь Монгол улсын үндэсний эрх бүхий байгууллагаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Үндэсний зохицуулагчаар НҮБУАӨСК-ын тусгай элч Др.З.Батжаргал, УАНС-ын Монгол дахь нарийн бичгийн газраар Байгаль орчин, уур амьсгалын сангийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж ажиллаж байна. 

Үндэснийн эрх бүхий байгууллага/ Үндэсний зохицуулагчийн эрх үүрэг: 
⦁    УАНС-гаас санхүүжилт хүсч буй үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн байгууллагын төсөл хөтөлбөрийг үндэсний стратеги, төлөвлөгөөний зорилго, зорилттой нийцүүлэн уялдуулах;
⦁    Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн саналыг УАНС-гийн дүрэм, журамд нийцүүлэн
удирдах зөвлөлд хүргүүлэх, харилцан зөвшилцөх;
⦁    Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөгөөний хүрээнд санхүүжилт хүсэх саналыг УАНС-ийн  зөвлөлд хүргүүлэх 
⦁    Үндэсний байгууллагад итгэмжлэл олгох талаар УАНС-д хүсэлт тавих;
⦁    УАНС-гаас санхүүжилт хүсч буй төсөл, хөтөлбөрийг дэмжсэн тухай албан бичгийг олгох;
⦁    Талуудын оролцоог хангах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах

 


 

 

 

Холбоо барих

Др. З. Батжаргал 
УАНС-ын Үндэсний зохицуулагч, УАӨТХН-ийн шинжлэх ухаан, арга зүйн зөвлөх
Цахим хаяг: [email protected] 
Ажлын утас: +976 7000 0743
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Байгаль орчин уур амьсгалын сан
 

Б.Чулуунхүү 
УАӨТХН-ийн менежер, Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт хариуцсан ахлах шинжээч
Цахим хаяг: [email protected]
Ажлын утас: +976 7000 0753
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Байгаль орчин уур амьсгалын сан
 

Ц.Ананд 
Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, Байгаль орчин аялал, жуулчлалын яам
Цахим хаяг: [email protected] 
Ажлын утас: +976 51 263341 
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр
 

 

 

 

Хүсэлт илгээх