card

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Төслийн хугацаа: 2019 оны 09 сараас 2021 оны 12 сар

Төслийн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино.

Төслийн зорилт:

  • Үндэсний дасан зохицох төлөвлөлттэй (ҮДЗТ) холбоотой арга хэмжээг боловсронгуй болгоход гол оролцогчдын институцийн болон техникийн чадавхыг сайжруулах
  • Уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний системийг бий болгох
  • ҮДЗТ-ийн явцыг тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн стратеги боловсруулах
  • ҮДЗТ-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог загварчлан боловсруулах

Төслийн эцсийн үр дүн:

Уг төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал буурч, түүнд дасан зохицох арга хэмжээнүүдийг улс, аймгийн хэмжээний төлөвлөлтөнд нэгтгэн оруулна. Үүнд: 

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг улс, аймаг, сумын түвшинд боловсруулан, улмаар тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнд хяналт шинжилгээ хийх чадвартай болно.
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг боловсруулах, шинэчлэх, солилцох систем бэхэжсэн байна.
  • Монгол Улсын Засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн дунд болон урт хугацааны санхүүжилтийн стратегийг боловсруулах чадвартай болно.
  • Гол хэрэгжүүлэгч болон оролцогч талууд нь дасан зохицох төлөвлөлтийн үр дүнд хяналт шинжилгээ хийх, түгээх чадвартай болно.

Хүсэлт илгээх