card

Хамтарсан кредит олгох механизм ( JCM )

НҮБУАӨСК-ын хүрээнд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтын ажиллагааны нэг болгон Японы засгийн газар Хамтарсан Кредит Олгох Механизмыг бий болгосон. Тус механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит буюу одоогоор үл худалдаалагдах кредит болгон тооцоолж хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 01 сарын 08-ны өдөр гарын үсэг зурснаар ХКОМ хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Монгол улс эрчим хүчний салбарын таван төсөл бүртгүүлж, нийт 18,311 тонн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулаад байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jcm-mongolia.com/

 

Хүсэлт илгээх