Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр уран бүтээлчид хүчтэй дуугарч эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг уран бүтээлч, фото зурагчин Б.Тамир товчхондоо “Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана” гэж дүгнэн хэлжээ.

Залуу уран бүтээлч Б.Тамир Швейцарийн Вале дахь аялалд явахдаа энэ бүх өөрчлөлт, үр дагавруудыг нарийгн сонирхон судалж уран бүтээлийн онгод санаагаар дүүрэн иржээ. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгал орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгал дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно. Эдгээр үр дагаварыг зурагчин маань “сүүдэр” гэж нэрлэж буй бөгөөд үүндээ эерэг, сөрөгийн аль нэг утгыг оноосонгүй гэж Бидэн дээр дуссан сүүдэр хэмээх фото зургийн бие даасан үзэсгэлэнгийнхээ үеэр Тамир хэллээ.

Тамирын ганц л зорилго нь бидний тусгасан сүүдрийг бидэнтэй хамт арай ойроос ажиглах. Харин түүний нарийн ажигласныг үзэгч та ч хамт ажиглах боломжтой болжээ. Тэрээр уран бүтээлчийн хараагаа хүмүүсийн оршин байдал газар дэлхийд ямар ул мөр үлдээснийг харахад чиглүүлж ингэснээр Валед ихэд яригддаг эрвээхийний нөлөөг тодруулан харуулжээ.

БИДЭН ДЭЭР ТУССАН СҮҮДЭР үзэсгэлэн нь үзэгчийн дээр толь барьсан мэт байх болно. Энэ нь таныг өөрийгөө, өөрийн зан үйлдэлээ эргэцүүлэн харах урилга юм. “Амьдрах гэдэг нь үйл хөдлөл хийх юм” гэж Францын зохиолч Анатоле Франц 1894 онд бичсэн байдаг. Гэвч эндээс ургах асуулт нь: Ямар? Бид толинд харж өөрсдийн тусгасан сүүдэртэйгээ танилцахад бэлэн үү?

Тус үзэсгэлэн нь Б.Тамирын анхны бие даасан үзэсгэлэн ба Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран хэрэгжүүлж буй “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд толилуулагдаж байна. Уран бүтээлчийн хувиар дэлхийн хэмжээний энэхүү томоохон хэмжээний өөрчлөлтийг гэрэл зургийн дурандаа буулган үзэгчдэд илүү ойр танилцуулахад нь Байгаль орчин уур амьсгалын сан гэрэл зургуудын агуулга дээр хамтран ажиллаж олон нийтэд зориулагдсан номын эх бэлтгэл дээр зөвлөн ажиллав.

Тус үзэсгэлэн олон нийтэд 11 дүгээр сарын 23 хүртэл MН 17 Арт галлерейд үнэ төлбөргүй танилцуулагдах бөгөөд арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.