УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН БАГА ХУРЛЫН 12 ДУГААР САРЫН 5-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС МЭДЭЭЭЛЭХ НЬ

Лхавга гарагийн Катовице дэх Уур амьсгалын Бага хурал техник мэргэжлийн хэлэлцээрээр үргэлжиллээ. Шийдвэр гаргагчид Парисын Хэлэлцээгийн Ажлын Хөтөлбөрийн (PAWP) гол үйл ажиллагааны талаар улс төрийн түвшинд ярилцаж эхэлсэн юм.

Бүтэн өдрийн турш албан бус зөвлөгөө болон бүлгийн хуралдаануудад төлөөлөгчид санхүүжилтээс авахуулаад ил тод байдлын хүрээнд авч хэлэлцлээ. Үдээс өмнө ярилцсан гол сэдвүүд нь 2020 оныг угтах бэлтгэл хэрэгжилтүүд болон томоохон төслүүд байлаа. Ирэх долоо хоногоос энэхүү үйл ажиллагааны улс төрийн оролцоог авч хэлэлцэх юм.

Улс төрийн түвшинд, COP24 Ерөнхийлөгч нь тус Бага хурлаас урган гарах гол чухал асуудлуудыг орон орны төлөөлөгч нартай хэлэлцэж эхэлсэн байна (Шийдвэр 1/CP.24). Ерөнхийлөгчийн бусад уулзалтууд Таланоа Хэлэлцээр болон 1.5°C  дулаарлын тепмературын хувьд IPCC Тусгай Тайлан, мөн Орон нутгийн иргэд болон Уугуул иргэдийн танхим зэргийг авч хэлэлцсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Earth Negotiations Bulletin (ENB).

Хуралдааны явц дундын үе

Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын Комиссын Дэд дарга Телма Круг

Хэрэгжүүлэлтийн бүлгийн Ахлагч Эмануэль Дламини

Эрдэм шинжилгээ болон Техникийн Зөвлөлийн Ахлагч Поол Ваткинсон

Бууруулалтын талаарх албан бус зөвлөлгөөн (APA item3)

Хэрэгжүүлэлт болон хууль эрх зүйн талаарх албан бус зөвлөлгөөн (APA item7)

Оролцогчид бүх нийтийг хүйсийн тэнцвэрт байдал болон уур амьсгалын шударга байдалд уриаллаа

Өрөө дүүрсэн тул зочид төлөөлөгчид өрөөний араар зогссон байдал

"Өөрчлөлтийн Лхагва гараг" сэдвээр Сустайна Клауз зочид төлөөлөгчдийг "инээж, өөрчилж, залгуураа салгах"-ыг уриалж, СОР24 Зул сарын ид шидийн амжилтыг бүтээхэд найдаж байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид

 

 

 

Эх сурвалж: IISD Reporting Service