Уур амьсгалын талаар арга хэмжээ авсанаар 2050 он гэхэд нэг сая хүний амийг аврах боломжтой

Дэлхий нийтээр  2015 оны Парисын Хэлэлцээрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн уур амьсгалын талаар дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн чуулж буй өнөө цагт Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас "Энэ бол зөвхөн эх дэлхийд ашигтай зүйл биш, агаарын бохирдлыг бууруулснаар бид нэг сая хүний амийг бас аврах асуудал юм" гэж мэдэгдлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Др. Проф. Тедрос Адханом Гебрейсус хэлэхдээ “Парисын Хэлэлцээр нь энэ зууны потенциалийн хувьд хамгийн хүчтэй эрүүл мэндийн гэрээ юм” хэмээжээ.

“Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд болон хүний амьдрал ахуйд аль хэдийн сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн бодит жишээнүүд бэлхнээ байна. Хүн төрөлхтөн эрүүл оршиход зайлшгүй шаардагддаг үндсэн зүйлд аюул заналхийлэл учирч байгаагаас цэвэр агаар, аюулгүй ундны ус, шимт тэжээллэг хоол хүнс, аюулгүй оромж зэрэг дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн асуудлыг олон арван жилээр хойш нь татаж мэдэх чухал асуудал болоод байна.”

Тус тайланд тусгагдсанаар эрүүл мэндийг сайжруулах нь эдийн засгийн ашиг тустай бөгөөд дэлхийн дулаарал болон агаарын бохирдолтой тэмцэх мөнгөн дүнгээс даруй хоёр дахин их эдийн засгийн ашиг тустайг тооцоолсон байна. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлт нь Хятад, Энэтхэг зэрэг орнуудад бүр ч их өндөр байх тооцоо гарсан байна.

Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинаа жилд 7 сая хүн амиа алдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 5.11 их наяд ам.долларыг урсгаж байна. Хүлэмжийн хийн хамгийн их ялгаруулалттай 15 оронд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зардал нь ДНБ-ийх нь 4 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр харин Парисын Хэлэлцээрт тусгагдсан үүргээ биелүүлж, дэлхийн дулаарлыг 2 градусаас бага түвшинд байлгах ажлууд нь ДНБ-ний 1 хувийг л зарцуулах болно хэмээлээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл бол НҮҮРС, ГАЗРЫН ХИЙ зэрэг чулуужсан түлшийг шатаах асуудал бөгөөд энэ нь агаарын бохирдлын гол хүчин зүйл болж дэлхий дахинаа эрүүл мэндийн доройтлын шалтаг болж байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн бодит зардлыг бид эмнэлэгүүдэд мөн өөрсдийнхөө уушгинд мэдэрдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Олон нийтийн эрүүл мэнд, Байгаль орчин, Нийгмийн Хэлтсийн Захирал Др. Мариа Нейра хэлэхдээ эрчим хүчний эх үүсвэрийг бохирдуулах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дарамт ачаалал болж, улмаа одоо илүү цэвэр, илүү тогтвортой эрчим хүчний сонголтыг тээвэр, эрчим хүч хангамж, хүнсний тогтолцоо зэрэгтээ хийх нь бидний гарц болоод байна. Эрүүл мэндийн асуудлыг хөндөж үзэх юм бол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруула нь зардал биш боломж юм.”

Эрүүл мэндийн асуудлыг хөндөж үзэх юм бол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь зардал биш, боломж юм – Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Олон Нийтийн эрүүл мэндийн хэлтсийн Захирал Др. Мариа Нейра

Бага нүүрстөрөгчтэй эрчим хүчний эх үүсвэрт шилжих нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд шууд тус дэмтэй байх болно. Жишээ нь: дугуйгаар явах зэрэг идэвхтэй тээврийн сонголтыг нэвтрүүлснээр эрүүл мэндийг дэмжин, чихрийн шижин, хорт хавдар, зүрний өвчин зэргээс урьдчилан сэргийлэх олон талын ашигтай.

Тус тайланд уур амьсгалын өөрчлөлт болон олон нийтийн эрүүл мэндийн асуудлыг нэг зэрэг хэрхэн шийдвэрлэх олон санал, санаачлагуудыг дэвшүүлсэн байгаа бөгөөд жишээ нь нүүрстөрөгч болон агаарын бохирдлыг бууруулах бодлогууд, орон нутгийн өөрчлөлтийг бий болгохын тулд засаг дарга, хотын захирагч нарыг идэвхжүүлэх, “уур амьсгалын-ухаалаг” эрүүл мэндийн хэрэгсэл дэх хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаанд олон нийтийг идэвхжүүлэх үүднээс орон нутгийн иргэдэд чиглэх.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Уур амьсгал болон Эрүүл мэндийн хэлстийн Дэд Захирал Др. Жое Ст. Жон хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдэж буй асуудалд бид эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ одоо сайтар мэддэг болоод байгаа. Жишээ нь: эрүүл мэндийн илүү уян, тогтвортой арга замууд, эрс тэс цаг агаарын нөхцөл байдал болон халдварт өвчны үеүдэд тохирсон сэрэмжлүүлгийн сайжирсан тогтолцоог нэвтрүүлэх зэрэг. Гэвч хөрөнгө оруулалтын дутагдалтай байдал нь хамгийн эмзэг бүлгийнхнийг ардаа орхисоор байна”.

 

Эх сурвалж: UN News