COP24 Бага хурлын амжилт – Бид “УУР АМЬСГАЛЫН ДЭЛХИЙН ГЭРЭЭ”-тэй боллоо

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 196 орны төлөөлөгчид болон Европын Холбоо хамтран Катовице хотноо хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP24 Бага хурал амжилттай болж өндөрлөв.

2015 онд гэрээлсэн Парисын хэлэлцээрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд олон хурал, зөвлөгөөнүүд болж амжилттай хэлэлцээрүүдийг хийлээ. Хоёр долоо хоногийн турш өргөн цар хүрээнд авч хэлэлцсэний нэг хэсэг нь суурь зарчмын асуудлууд, харин нөгөө хэсэг нь илүү техникийн шинж чанартай дэлгэрэнгүй асуудлуудыг авч хэлэлцсэн. Үүний улмаас тус хурлаас ээдрээтэй, хүнд бичиг баримтууд боловсруулагдлаа. Жишээ нь, санхүү, ил тод байдал, дасан зохицох асуудлууд гэх мэт.

Бага хурлын хаалтын үеэр COP24-ын Ерөнхийлөгч Михайл Куртыка хэлэхдээ “Бид энэ бүрэн цогц асуудал дээр гурван жил ажиллаж байна. 200 шахуу Талуудын байр суурьтайгаар асуудлыг шийдвэрлэхэд ийм олон талын асуудлыг хамарсан техникийн шийдвэрт хүрэхэд амаргүй билээ. Ийм нөхцөл байдалд урагш алхсан алхам бүр том амжилт байсан юм. Энэ бүгдэд та бүхэнд талархаж байна. Бид өөрсдөөрөө бахархаж болохоор боллоо” гэв. Тэрээр “Бидний нийтлэг хүчин чармайлт зөвхөн бичиг баримт боловсруулах эсхүл үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад байсангүй. Бид бүгд хүмүүсийн талаар, Эх дэлхийн хувь заяаны талаархи өөрсдийн хариуцлагадаа ухамсартай байж чадсан бөгөөд энэ дэлхий бол бидний болоод биднээс хойш ирэх ирээдүй хойч үеийн маань гэр билээ” хэмээн хэлсэн юм.

COP24 Бага хурлын хүрээнд, Катовице хотноо олон улс орны тэргүүн, засгийн газар, Байгаль орчин, Гадаад хэргийн 100 шахуу орны сайд нар оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо. Талуудын зүтгэлээр нэгдсэн шийдэлд хүрч чадсан нь Катовицийг Киото болон Парисын дараа орох хэмжээний дэлхийн уур амьсгалын тогтвортой бодлогын хувьд чухал алхам бүхий үйл хэрэг болголоо. Катовице дүрэмд, олон талууд уур амьсгалын хамгаалалтын ажил, үйл хэрэг эхлэхэд өөр өөрсдийн замаар хэрэгжүүлэх олон арга замуудыг тусгасан юм.

COP24-ын Ерөнхийлөгч Михайл Куртыка “Би одоо үүнийг чангаар хэлж чадахаар боллоо – Бид Катовице дэх Бага хуралд бүх талуудын сонирхлыг тогтвортойгоор болон шударгаар тусгаж чадлаа”, хэмээж тэрээр “Гэвч хамгийн чухал нь энэ бүгдийн дэлхий нийтэд үзүүлэх эерэг үр нөлөө байх болно. Үүний ачаар бид Парисын Хэлэлцээрийн хэтийн зорилгыг бодит ажил хэрэг болгоход том алхам хийлээ. Энэ зорилтуудыг маань бидний ирээдүй болсон хүүхдүүд маань эргэн харж эцэг эх маань энэ түүхэн цаг үед маш чухал шийдвэр гаргажээ гэж авч үзэх болно.” гэж хэллээ.

COP24 Бага хурлын Ерөнхийлөгчийн алба гурван тунхаглалыг санаачилсан бөгөөд тэдгээрийг Талууд өргөнөөр дэмжлээ. COP24-ын хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Андрзеж Дуда нь эв санааны нэгдлийн тунхаглал хийсэн юм. Энэхүү тунхаглалын зүйл заалтууд улс орны Тэргүүн болон Засгийн газар хоорондын уулзалт хуралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Дараагийн өдрийн хуралдаанаар, Ерөнхий сайд Матеуз Моравьески болон COP24-ын Ерөнхийлөгч Михайл Куртыка нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг Антонио Гутэррэсийн оролцоотойгоор Цахилгаан хөдөлгүүр дэх Түншлэл, нийтлэг санаачилгыг Польш улс болон Их Британи, Умард Ирландын Вант улсын хооронд байгуулж буйг танилцуулсан юм. Тус бага хурлын сүүлийн хагаст “Уур амьсгалын төлөө Ой мод” санаачилгыг тунхаглав. Байгаль орчны Сайд Хенрик Ковалчик, COP24-ын Ерөнхийлөгч Михайл Куртыка, НҮБ-ыг төлөөлж Паола Деде нар энэхүү тунхаглалд оролцсон байна.  

 

Эх сурвалж: cop24.gov.mn