Байгаль хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын гишүүд аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээндээ байгалийн нөөц ашигласны төлбөрийг зориулалтын дагуу нөхөн сэргээлт болон байгаль хамгааллын чиглэлээр зарцуулах, аялал жуулчлалыг бодитоор дэмжиж, аймгийн төсвийн тодорхой хувийг хуваарилах зэргийг тусгасан юм. Аймгийн Засаг дарга нар гэрээнд заасан үүргээ биелүүлж, байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар анхаарал хандуулна гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа.

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам