Талуудын бага хурал ба түүний түүхэн цаг хугацаа
  • Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо байгуулсан нь

     1988 оны 11 сард Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ)-г байгуулсан. Өнөөдрийг хүртэл УАӨЗГМХ-ны үнэлгээ нь олон улсын хэлэлцээрийн шинжлэх ухааны үндэс суурь болдог. Жишээ нь хороо нь ямарваа нэгэн байгалийн эрс тэс үйл явдал, гамшиг гэх мэтийн эрсдэлийг зохицуулахад чухал үүрэгтэй оролцдог.


 

Зураг 2 Дэлхийн Уур амьсгалын II Бага Хурал, 1990 он

  • Дэлхийн Уур амьсгалын II Бага

1990 оны 11 сард УАӨЗГМХ болон Дэлхийн Уур амьсгалын II Бага Хурал хуралдав. Тус хурлаар УАӨЗГМХ анхны үнэлгээний тайлангаа танилцуулж "Хүний үйл ажиллагаанаас үүсэх ялгарал нь агаар мандлын хүлэмжийн хийн агууламжийг их хэмжээгээр нэмэгдүүлж байна" гэсэн дүгнэлтэд хүрэв.  Тиймээс нийт улс орнуудыг ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгоор Олон улсын гэрээ хэлэлцээрт уриалав.

 


 

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд конвенцын хэлэлцээр

1990 оны 12-р сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо (УАӨЗГХХ)-г байгуулав. УАӨЗГХХ нийт таван чуулган зохион байгуулж, үүнд 150 гаруй улс орон санхүүгийн механизм, технологийн дамжуулалт, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын "нийтлэг боловч ялгаатай" хариуцлага, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт, төлөвлөгөөг хэлэлцлээ.

 


 

  • Конвенц батлагдав

1992 оны 5 сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын эх бичвэрийг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд батлав.


 

Зураг 3 Рио дахь Дэлхийн чуулга уулзалт 1992 он

  • Рио дахь Дэлхийн чуулга уулзалтаар

1992 оны Рио-де-Жанейро дахь Дэлхийн чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) –д засгийн газрууд гарын үсэг зурсан ба улмаар жил бүр зохион байгуулагддаг уур амьсгалын Бага хурлын эхлэлийг тавьсан юм. Нийт 196 засгийн газар Талуудын Бага Хурал (ТБХ)-г баталж, хүний үйл ажиллагааны үр дүнд дэлхийн дулаарал явагдаж буйг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг хариуцлагыг бүх засгийн газарт, ялангуяа аж үйлдвэржсэн орнуудад хуваарилсан өгсөн.

 


 

Зураг 4 ТБХ1, Берлин хот, 1995 он

  • Берлин хот, Талуудын 1 дүгээр бага хурал

Талуудын анхдугаар бага хурал -ын дараа гарын үсэг зурсан улс орнууд жил бүр хуралдахаар тохиролцож дэлхийн дулаарлын хянах үүрэг хүлээв. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга, механизмыг 2000 оноос өмнө хэлэлцэж хуульчлах шаардлагатай байгааг бүгд хүлээн зөвшөөрөв.

 


 

Зураг 5 ТБХ3, Киото хот, 1997 он

  • Киото хот, Талуудын 3 дугаар бага хурал

1997 онд Япон улсад зохион байгуулагдсан Талуудын 3 дугаар бага хурлаар Дэлхийн хамгийн анхны хүлэмжийн хийн ялгарал бууруулах гэрээ болох Киото Протокол -ыг албан ёсоор баталсан. Үүнд аж үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийн ялгарлаа 2008-2012 он гэхэд 1990 оны төвшнөөс 5%-иар бууруулахаар амлалт өгсөн. Монгол улс (Хавсралт 1-ын бус орон) энэхүү протоколыг 1999 оны 12 сарын 15-нд соёрхон баталсан.

Киотогийн Протокол, Монреалийн протокол (Озоны давхаргыг хамгаалах тухай, 1987 он) нь дэлхийн байгаль орчныг сэргээх, хүний үйл ажиллагаанаас үүдсэн бохирдлыг зохицуулах хамгийн чухал найдвар бүхий баримт бичгүүд юм.

 


  • Бага хэмжээний ахиц бүхий Талуудын Бага Хурлууд

1998-2006 онуудын хооронд нийт есөн бага хурал зохион байгуулагдсан боловч эдгээр нь Киотогийн протоколын нарийвчлалыг боловсруулахад чиглэсэн хурлууд болж өнгөрсөн. Үүнд:

  • 1998 онд Буэнос-Айрес хотод ТБХ4
  • 1999 онд, Бонн хотод ТБХ5
  • 2000 онд, Гааг хотод ТБХ6
  • 2001 онд, Марракеш хотод ТБХ7
  • 2002 онд, Нью-Дели хотод ТБХ8
  • 2003 онд, Милан хотод ТБХ9
  • 2004 онд, Буэнос-Айрес хотод ТБХ10 
  • 2005 онд, Монреал хотод ТБХ11
  • 2006 онд, Найроби хотод ТБХ12

 

Зураг 6 ТБХ13, Бали хот, 2007 он

  • Бали хот, Талуудын 13 дугаар бага хурал

2007 онд Индонез улсад Талуудын 13 дугаар бага хурал зохион байгуулагдлаа. Хурлаар “Балигийн замын зураглал” түүн дотор “ Балигийн үйл ажиллагааны төлөвлөгөө ”-г баталж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх шинэ хэлэлцээрийн явцыг бий болгосон. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах 5 гол сайжруулалтын төлөвлөгөөг багтаасан:

  1. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хамтын ажиллагааны нэг зорилттой байх,
  2. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үндэсний болон олон улсын үйл ажиллагааг сайжруулах
  3. Дасан зохицох явцыг сайжруулах,
  4. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход дэмжлэг үзүүлэхүйц технологийг боловсруулах, түүнийг дамжуулах,
  5. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, технологийн хамтын ажиллагааг дэмжихэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хангах арга хэмжээг сайжруулах

 


 

  • Познань хот, Талуудын 14 дүгээр бага хурал 

Польшийн Познань хотноо 2008 онд болсон уг хурлаар хөгжиж буй орнуудад туслах чиглэлээр Киотогийн протоколын хүрээнд Дасан зохицох сан  байгуулах, Технологи дамжуулах тухай  Познань стратегийн хөтөлбөр гэх чухал алхмуудыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.

 


  • Копенхаген хот, Талуудын 15 дугаар бага хурал

2009 онд Дани улсын Копенхаген хотод дэлхийн удирдагчид Копенхагены тунхаг -ыг бий болгосон боловч улс орнууд Зөвшилцлийг батлахаас илүүтэйгээр “хүлээн зөвшөөрсөн” байна. Мөн хөгжингүй улс орнууд 30 тэрбум ам.долларыг 2010-2012 оны хооронд гарааны санхүүжүүлэлт болгон шуурхай санхүүжүүлнэ гэж амлав.


  • Канкун хот, Талуудын 16 дугаар бага хурал

2010 онд Мексик хотноо Талуудын арван зургаадугаар бага хурал болж үр дүнд нь хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр үзүүлэх засгийн газрын иж бүрэн багц болгон Канкун Зөвшилцлийг бий болгов. Үүнд:


  • Дурбан хот, Талуудын 17 дугаар бага хурал

Өмнөд Африкийн Дурбан хотод 2011 онд болсон НҮБУАӨСК-ын хурлаар бүх улс орон хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахыг хүлээн зөвшөөрлөө. Засгийн газрууд 2020 оноос мөрдөгдөж эхлэх Киотогийн протоколыг орлохуйц дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн шинэ гэрээ хэлэлцээрийг 2015 оноос өмнө бий болгохоо амласан бөгөөд түүний хүрээнд Дурбаны платформын асуудлаарх түр ажлын хэсэг-ийг байгуулав.


  • Доха хот, Талуудын 18 дугаар бага хурал

2012 оны Талуудын 18 дугаар бага хурал Катарын нийслэл Доха хотноо өрнөж, хурлаар засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон  Киотогийн протоколыг орлохуйц шинэ баримт бичиг боловсруулах үүрэг хүлээж байгуулагдсан яриа хэлэлцээний ажлын хэсгийн хэлэлцүүлэг явагдав. Уг ажлын хэсэг шинэ баримт бичгийн эхийг 2015 он гэхэд боловсруулж дуусган батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2020 оноос эхэлж хэрэгжиж эхэлнэ. Мөн тэд Киотогийн протоколын хоёр дахь хэрэгжилтийн хугацааг эхлүүлж, Дохагийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл -ийг баталжээ.


  • Варшав хот, Талуудын 19 дүгээр бага хурал

2013 оны 11 сард Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдсан хурлын үр дүнд Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй ялгарлыг бууруулах дүрмийн ном, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны нөлөөллөөс үүдсэн алдагдал, хохирлыг арилгах механизм -ыг бий болгосон.  

 


  • Лима хот, Талуудын 20 дугаар бага хурал 

2014 онд Перугийн Лима хотноо  хуралдсан  НҮБУАӨСК-ын хурлаар , анх удаа бүх улс орон 2015 оны 10 сарын 01-ээс өмнө хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар хүлээсэн үүргээ танилцуулахаар тогтсон. Үүнийг Үндэсний Зорилтот хувь нэмэр гэж нэрлэсэн.


Зураг 7 ТБХ21, Парис хот 2015 он

  • Парис хот, Талуудын 21 дүгээр бага хурал

НҮБУАӨСК-ын талуудын  бага хурал Францын Парис хотноо болж, Парисын хэлэлцээр-ийг 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан. 195 улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, нүүрстөрөгч багатай, уян хатан нөхцөлтэй тогтвортой хөгжлийн ирээдүй рүү чиглэсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр тохиролцов. Энэ нь анх удаа бүх улс орнууд түүхэн, одоогийн болон ирээдүйн үүрэг хариуцлагадаа үндэслэн нэгдэж ажил хэрэг болж буй үйл явдал юм. Хэлэлцээрийн үндсэн зорилго  нь  дэлхийн дундаж дулаарлыг аж үйлдвэржилтээс өмнөх үетэй харьцуулахад цельсийн 2 хэмд хязгаарлах цаашлаад 1.5 хэмд барихад оршиж байв. Монгол улс Парисын хэлэлцээрт 2016 оны 4 дүгээр сарын 22-нд нэгдэн орж, 2016 оны 9 дүгээр сарын 21-нд Их хурал соёрхон баталсан.Түүнчлэн талуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг баталгаажуулах чиглэлээр санхүүгийн дэмжлэг  үзүүлэх  тогтвортой механизмыг бий болгох зорилгоо биелүүлэхийн тулд улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)” баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. ҮТХН гэх энэхүү баримт бичиг нь 2020 оноос хүчин төгөлдөр болох ба урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд 5 жил тутам шинэчлэхээр тохирлоо.

 


  • Марракеш хот, Талуудын 22 дугаар бага хурал

2016 онд болсон НҮБУАӨСК-ын дээд хэмжээний уулзалтаар доорх гурван баримт бичгийг танилцуулав:

  • Марракеш үйл ажиллагааны тунхаг бичигПарисын хэлэлцээрийг дэмжсэн улс төрийн маш чухал мэдэгдэл
  • Марракешийн түншлэл нь одоогийн нөхцөл байдал болон 2020 1голчлон анхаарлаа хандуулж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлт (ДЗТ)-ийг дэмжихэд зориулагдсан.
  • Парисын хэлэлцээрт нэгдэн орсон талуудын бага хурал (CMA)-ыг бий болгов. 

  • Фижи-Бонн хот, Талуудын 23 дугаар бага хурал

Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Парисын хэлэлцээрийн зорилгоо биелүүлэхэд улс орнууд туршлага хуваалцах боломжийг олгодог Таланоагийн хэлэлцээрийн платформ -ыг баталсан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг баталгаажуулах зорилгоор “Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө“-г анх удаагаа батлав.

 


  • Катовице хот, Талуудын 24 дүгээр бага хурал

2018 онд Польш улсын Катовице хотноо өрнөсөн талуудын бага хурлаар энэ оны 10 сард Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооноос гаргасан 5 дугаар тайланг танилцуулсан бөгөөд тайлангийн үр дүнд улс орнууд аж үйлдвэржилтийн өмнөх үеийн төвшнөөс 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх шаардлагатайг мэдээлсэн.

 


 

Зураг 8 ТБХ25, Мадрид хот, 2019 он

  • Мадрид хот, Талуудын 25 дугаар бага хурал

2019 оны 25 дугаар талуудын бага хурал нь Испани улсын Мадрид хотноо зохион байгуулагдаж, энэ удаа хоёр долоо хоногийн турш хуралдсан боловч тохиролцоонд хүрч чадалгүй 12 сарын 15-ны өдөр дуусгавар болголоо. Хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын тодорхойлоод байгаа зорилтуудыг ахиулж, бодит хэрэгжилтийг түргэсгэх, 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн үндсэн гол асуудлуудыг шийдвэрлэхэд оршиж байсан боловч дорвитой хэлэлцээрт хүрч чадсангүй. Тиймээс 26 дугаар НҮБУАӨСК-ын ТБХ-аар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

https://unfccc.int

https://enb.iisd.org/

https://sgerendask.com/en/

https://www.carbonbrief.org/

http://reddplus.mn/eng/unfccc/

http://news.bbc.co.uk

https://www.wri.org/

https://www.mne.mn/