Эх дэлхийн өдөр 2020

50 жилийн өмнө хамгийн анх АНУ-д энэ өдрийг эх дэлхийн өдөр хэмээн цохон тэмдэглэж, эв нэгдэлтэйгээр байгаль эх дэлхийгээ хайрлах уриалга гаргаж байсан бол өнөөдөр 193 улс нэгдэн жил бүр ЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ тэмдэглэж байна. Энэ жилийн сэдэв бол "Уур амьсгалын үйл ажиллагаа" юм. Учир нь уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний ирээдүйд тулгарч буй хамгийн том бэрхшээлүүдийн нэг юм.

Монгол орны хувьд зуд, ган, цас, шороон шуурга, үер зэрэг байгалийн аюултай гамшигт үзэгдлийн давтамж, хэмжээ нэмэгдэх зэрэг уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт амьдралын хэв маягт ихээхэн нөлөөлж байна. Монгол орны цаг уурын станцуудын ажигласан мэдээллээр 1940-2015 оны хооронд агаарын жилийн дундаж температур 2.24 хэмээр нэмэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах асуудлыг шийдвэрлэх үндэсний болон салбарын стратеги, бодлогыг батлан ажиллаж байна.

Харин энэ өдөр та эх дэлхийгээ хайрлах дараах энгийн алхамуудыг хийх боломжтой:

  • Даавуун уут биедээ авч явж, гялгар уутнаас татгалзах.
  • Унадаг дугуй унах эсвэл алхах
  • Хуванцар нэг удаагын соруулнаас татгалзах
  • Усны саваа биедээ авч явах
  • Бусдыг уриалах

Эх сурвалж:

https://www4.unfccc.int/sites/SubmissionsStaging/NationalReports/Documents/06593841_Mongolia-NC3-2-Mongolia%20TNC%202018%20print%20version.pdf