Нээлттэй ажлын байрны зар

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тэргүүлэх салбаруудын үйл ажиллагааны төлөвлөлтийг дунд болон урт хугацаанд боловсронгуй болгохын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг улс орны цаашдын хөгжлийн бодлоготой уялдуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төсөл нь төслийн үйл ажиллагааны үр дүн ба түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг оролцогч талууд болон олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр цаг тухайд нь хүргэн түгээх, төслийн харилцаа холбоог сайжруулж сурталчлах, төслийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг хариуцан ажиллах харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

Харилцааны мэргэжилтний үүрэг, хариуцлага

  • Adaptation буюу УАӨ-д дасан зохицох цахим платфорумаар дамжуулан уур амьсгалын мэдээллийг өргөн хүрээнд, хялбар аргаар түгээх;
  • Хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөгөөний уялдаа холбоог cэдэвчилсэн болон салбар дундын нэгдсэн байдлаар үечлэн хянан, нэгтгэсэн мэдээллийг түгээх;
  • Дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд орон нутгийн болон үндэсний түвшний ололт амжилтыг тусгасан байдлыг түгээх;
  • Жендэрийн мэдрэмжтэй дасан зохицох төлөвлөлтийн талаар мэдээлэх;
  • Төслийн хүрээнд хийж буй судалгааны ажлын явц, үр дүнг нэгтгэх, агуулгын чанарт хяналт тавих, засаж сайжруулан, шинжлэх ухааны хэллэг бүхий тайланг эмхтгэж олон нийтэд ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэн нийтлэх;
  • Төслийн тайлан, баримт бичиг, танилцуулга, илтгэл, зар, тараах материал гэх мэт харилцааны бүтээгдэхүүний агуулгыг боловсруулах, хэлзүйн болон утгазүйн талаас хянан сайжруулах, шаардлагатай тохиолдолд график болон инфографик ашиглах;
  • Төслийн хүрээнд хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах, хэвлэлийн эх бэлтгэх;
  • Шаардлагатай тохиолдолд англи - монгол хэлний орчуулга хийх, хянан сайжруулах болон бусад ажлууд багтана;

 

Ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хаягаар авч болно.

 

Тавигдах шаардлага

  • Сэтгүүл зүй, монгол хэлний чиглэлээр магистрын зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 15 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай; үүнээс байгаль орчны салбарт сэтгүүл зүй, харилцааны чиглэлээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы, найруулга зүйн өндөр чадвартай;
  • Англи хэлний бичгийн өндөр чадвартай;
  • Байгалийн шинжлэх ухаан, ялангуяа байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр суурь мэдлэгтэй, судалгааны арга зүй, үр дүнг ойлгох чадвартай;
  • Мэдээллийг цуглуулах, эмхтгэх, түгээхэд ашиглагдах компьютерийн программ хангамжийг ашиглах мэдлэгтэй, хэрэглэж байсан туршлагатай;
  • Мэргэжлийн нарийн төвөгтэй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэх чадвартай;
  • Харилцааны ур чадвар маш сайн байх.

 

Сонирхсон хувь хүмүүс доорх бичиг баримтыг дугтуйнд хийж битүүмжлэн төслийн нэгжид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ. Бүрдүүлэх материал (Монгол хэл дээр):

  • Өргөдөл (хамгийн ихдээ 2 нүүр)
  • Товч намтар
  • Ажлын туршлагыг нотлох тодорхойлолт өгөх 2 хүний хаяг (list of referees)
  • Дипломын хуулбар
  • Англи хэлний чадварыг нотлох баримт

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Маргад төв, 303 тоот

[email protected] Утас: 77091142