Ажлын зар

 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн (УАӨ) чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй төслүүдийн үр дүн болон ажлын явцыг танилцуулсан цуврал баримтат кино/ видеог бүтээх продакшн баг сонгон шалгаруулж авна.

Эцсийн бүтээгдэхүүн

  1. Баримтат кино/ видеоны зохиол;
  2. УАӨ-ийн чиглэлээр Монголд үйл ажиллагаа эрхэлж буй төслүүдий үр дүн болон ажлын явцыг танилцуулсан тус бүр 5-10 минут үргэлжлэх 3 цуврал баримтат кино/ видео цуврал/ анимейшн инфографик.

Ажлын хамрах хүрээ

  • Төслийн гишүүдтэй ярилцаж баримтат кино/ видеоны агуулга болон зохиолыг бичих;
  • Төслийн үйл ажиллагааны явц, үр дүн, тэдгээрээс гарсан сургамж болон ололт амжилт, талуудын оролцоог баримтжуулсан мэдээ мэдээлэл, ярилцлага, дүрс бичлэгийг цуглуулах. Судалгаа шинжилгээ хийж буй ажлын багийн үйл ажиллагааг баримтжуулах; хурал семинарыг баримтжуулах;
  • Видео болон фото контентыг төлөвлөх, зураг авах, тайлбар хийх, засварлах, орчуулах, Монгол эсвэл Англи хэл дээр хадмал эсвэл дуу оруулах;
  • Төслийн хүрээнд ажиллаж буй зөвлөхүүдтэй хамтран ажиллах, уулзалт ярилцлага зохион байгуулах;
  • УАӨ-тэй холбоотой мэдээ мэдээллийг судалж, зөв бөгөөд орчин үеийн контент боловсруулах;

 

Тавигдах шаардлага

Видео контент хөгжүүлэх мэргэжлийн туршлагатай продакшн баг нь 2-оос доошгүй гишүүнтэй байх ба доорх шаардлагыг хангасан байна:

  • Багийн гишүүд нь видео контент хөгжүүлэх чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан видео контент хөгжүүлэх мэргэжлийн туршлагатай продакшн баг байх; уур амьсгалын өөрчлөлтийн талаар ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Богино хэмжээний баримтат кино, видео, анимейшн цувралыг мэргэжлийн түвшинд хийж байсан туршлагатай байх;
  • Киноны зохиол бичих өндөр чадвар туршлагатай байх;
  • Дизайн болон эх бэлтгэлийн программуудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх;    (Adobe After Effects, Adobe Premiere Pro, Autocad, Autodesk 3D MAX, Photoshop, Indesign, Edius гэх мэт программууд дээр ажиллах чадвартай)
  • Шинэлэг бүтээлч сэтгэхүйтэй, уян хатан, нягт нямбай, идэвх санаачлагатай байх;
  • Төсөв, хугацааг удирдан зохион байгуулах чадвартай, хариуцсан ажлыг заасан хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай;
  • Англи хэлний сайн мэдлэгтэй байна.

 

Бүрдүүлэх материал (Монгол хэл дээр):

Сонирхсон байгууллага/ баг нь доорх бичиг баримтыг дугтуйнд хийж битүүмжлэн төслийн нэгжид 2020 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 12 цагаас өмнө ирүүлнэ.

  • Сонирхол илэрхийлсэн захидал/ Өргөдөл
  • Баримтат кино/ видеог хийх ажлын санал
  • Байгууллагын танилцуулга, өмнө нь хийж гүйцэтгэж байсан кино бүтээлийн танилцуулга, жишээ болгож толилуулах 3-аас доошгүй линкийг өгөх;
  • Ажиллах боловсон хүчний товч намтар/CV;
  • Санхүүгийн санал (төгрөгөөр).

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Маргад төв, 303 тоот

Цахим шуудан: [email protected] Утас: 77091142