Гэрээт ажилтны сонгон шалгаруулалтын зар

 

УАНС/НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх”  Төсөл  хэрэгжүүлэх  нэгжийн ажилд дэмжлэг үзүүлэх гэрээт ажилтан  дараах ажлын байранд сонгон шалгаруулж авна. Үүнд

Санхүүгийн механизмыг тодорхойлох ажлын даалгавар бэлдэх зөвлөх – 1

Уг ажлын хүрээнд УАӨ-д дасан зохицох төлөвлөлтийн санхүүгийн хэрэгцээг үнэлж,  ДЗТ-ийн хэрэгжилтийн стратегийг тодорхойлох ажлын даалгаврыг бэлдэх.

Тус ажлын хүрээнд хийх УАӨ-д дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг тодорхойлох ажлын даалгаврыг бэлдэх чадвартай хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг санхүүгийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  1. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй байх;
  2. Мэргэжлээрээ 5 -аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх
  4. Санхүүгийн механизм тодорхойлох, хөрөнгө оруулалтын боломжит хувилбарыг тодорхойлох туршлагатай байвал давуу тал болно
  5. Байгаль орчны асуудлаар зохих мэдлэг, туршлагатай байх;
  6. Хэрэглээний компьютерын програмыг ашиглах, монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
  7. Англи хэлний ахисан төвшний мэдлэг, чадвартай байх;
  8. Мэдүүлгээ ирүүлж буй хувь хүн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ

Үүнд:

  • Өргөдөл (хамгийн ихдээ 2 нүүр)
  • Товч намтар
  • Ажлын тодорхойлолт
  • Дипломын хуулбар

 

Бүх бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагаас өмнө ТХН-ийн байранд хүргүүлнэ үү. Хүлээн авсан бичиг баримтыг буцаахгүй болохыг анхаарна уу. Зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барина.

Холбоо барих:

Маргад төв /Багшийн их сургуулийн зүүн талд байрлах/, 303 тоот, СБ дүүрэг, 8 хороо, Улаанбаатар хот

+976 99080066

+976 77091142